2009-09-03
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй Сайхан эх орон минь
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй Сайхан эх орон минь
Зуны амралт минь сайхан өнгөрлөө. Тайлбарлаж, танилцуулж бичие гэхээр муухай болгочих гээд байгаа санагдаад, ганц хоёр зураг тавиад чимээгүй хараад, бодоод сууя...САЙХАН гэхээс өөр үг орж ирэхгүй...чимээгүй нүдээ аниад төсөөлөөд суусан нь хавьгүй илүү санагдана...ЭХ ОРОН МИНЬ ДУУ ШИГ САЙХАН...


                                                                           Өмнөговь-Хонгорын элс
Алган дээрээс минь элс гоожих шиг
Алгуурхан өдөр хоног урсч байна
Аниргүйн дунд хад чулуу элэгдэж
Аяархнаар гол ус эргээ долоож байна


                                                                            Өмнөговь-Хонгорын элс
Өндөр уулын оройд мацан мацан гарвал
Өөр нэгэн уулыг олж хардаг жамтай


                                                           Говь гурван сайхан-Ёлын амны хойд тал, хөндий

П.БАДАРЧ : ИХ САЙХАН, ГУРВАН САЙХАН ХӨХ УУЛ

Сургуулийн багахан насандаа юмсан
Шүлэг номд дурласан үесэн
Цэлгэр талаар зам алсарч
Хөнгөн тэрэг түүгээр довтлон
Цэнхэртэх гурван уулсыг зорьсон
Гоё сайхан зурагтай, Лхамсүрэн гуайнхаа
«Говь гурван сайхан» номыг
Амтархан уншиж Довчинтойгоо булаацалдан
Алсын дуртгал өнөөдөр сэргэв
Бага насны дэврүүхэн бодол
Баянхан бардамхан ч байж дээ
Тэр гурван хөх уулсыг үзэхсэн гэж
Тэгэхэд миний сэтгэл мөрөөдөн явжээ

Намайг тэр хүсэл өнөөдөр л гүйцэж
Найрагчид онгод хайрласан гурван хөх ууланд ирлээ
Тэртээ багын минь хүслийг татсан гайхамшиг
Тэнгэрийн юм шиг «гурван сайхаан» та сайн байна уу,
Талын хүн гэж битгий бишүүрхээрэй
Та минь надад онгод хайрлаарай.
Буурал найрагчийн хүрэн моринд сундлалдаж өссөн
Буянтай жаалуудын нь л нэг ирлээ шүү дээ
Алсын уулс л цэнхэрлэн байдаг бус уу
Аяа тэгтэл таны хормойд ирэхэд
Тэнгэрийн юм шиг, тэнгэрийн уул шиг
Цэнхэртээд л цэнхэр уул юмаа даа та
Оройн наран жаргахад Хэрлэн голоос харанхуй
Олон цэнхэр уулс баруун зүг давхарлан
Тэнгэрийн хаяа цаана нь бас цэнхэрлэдэгсэн
Тэр цэнхэр хаяа та байсан байх нь ээ
Дэргэд чинь ирлээ, цэнхэрлээд л байх юм
Дээд, тэнгэрийн хаяа мөнөөсөө мөндөө
Оройд чинь гарахуй зүүн зүг цэнхэрлэлээ
Одоо л би учрыг ойлголоо уул минь
Эх орны минь хаяа цэнхэр байдаг байна
Эгэлхэн надад та тэнгэрийн хаяа байна
Хонгор, багахан насандаасан бол
Хормойд чинь сууж гэрээ санан уйлмаар,
Хожуу болсон гучин насандаа өнөө
Хонгор сайхан ханиан санан уярмаар
Элэг зүрхэнд мөнх хайрлагдах
Эх орны минь хаяа хязгаарын нэгэн
Их сайхаан, гурван сайхан
Гурван хөх уул та энх орштугай.


Бичсэн: Boloroo | цаг: 16:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


goyo yumaa
unheer goyo yum
Бичсэн: Tulgaa (зочин) цаг: 18:46, 2009-10-02 | Холбоос | |


Имй газарт могойих байдаг байх гэж бодоод жоохон айгаад байдымаа хэлээ гаргах raised eyebrow
Бичсэн: director цаг: 16:12, 2009-09-07 | Холбоос | |


баярлах
Бичсэн: Boloroo цаг: 16:08, 2009-09-07 | Холбоос | |


saihan bichjee. saihan ch zuraguud bn. saihan gehees oor yu gehevdee.
Бичсэн: Зэрэглээ цаг: 15:38, 2009-09-07 | Холбоос | |


Pagmaa ene chin only Omnogoviin heseg shdee. anduuraadbhiin үнсэлт
Бичсэн: Boloroo (зочин) цаг: 15:17, 2009-09-07 | Холбоос | |


Dutuu bna shdee! haana bnaa minii saihan nutgiin zurag alga bnaa гуниглах
Бичсэн: Pagmaa (зочин) цаг: 14:01, 2009-09-07 | Холбоос | |


Тэгэлгүй яахав, нэмэх инерги авахгүй гээд хаа холдох билээ Эх орноосоо,хэхэ, Зочилсонд баярллаа баярлах
Бичсэн: Boloroo цаг: 18:07, 2009-09-04 | Холбоос | |


Монгол хүн байжээж би одоо эх орныхоо сайхан байгалийг гүйцэд үзэж хараагүй л явжаа ш д. гоё юмоо, нэх сайхан болов, энэ зурагийг харсан нэмэх энээрэг авсан байхаа баярлах
Бичсэн: director цаг: 16:26, 2009-09-04 | Холбоос | |


Сайхааааан
Dadido Сайхан эх оронтойгоо шүү бид тиймээ.
Харин тийм шүү Нямкаа, их ховор аялал болсон баярлах
Xvvvvv баярллаа баярлах
Бичсэн: Boloroo цаг: 09:16, 2009-09-04 | Холбоос | |


гоё шүү гоё бичжээ. гоё ч зурагнууд баярлах
Бичсэн: xvv цаг: 00:12, 2009-09-04 | Холбоос | |


Сайхан амралт саяхан аялал байсан шүү найзаа баярлалаа баярлах
Сайн сайханыг хүсэе
Бичсэн: Nyamka (зочин) цаг: 22:43, 2009-09-03 | Холбоос | |


миний эх орон сайхаан сайхаан
Бичсэн: dadido цаг: 22:29, 2009-09-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax