2009-02-02
Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух
"... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгvй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их vйлс бvтээхийн төлөө тэмvvлцгээ. Хохирохоос бvv айцгаа.  Мэдээж шинийг эрэлхийлэн тэмvvлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой."

Хамгийн хайртай номныхоо хэсгийг саяхан олж уншаад, хэсэгхээныг нь ч гэсэн хүмүүст бас уншуулах хүсэл төрлөө.
Уншаагүй хүн бараг бхгүй байх...ааа гэхдэээ...дахин дахин унших ёстойгоо мартчихдаг олон хүн байгаа байх.
Дахин нэг сануулахыг хүссэн юм зүгээр. Энэ ном бол Ким Ү Жүн-ны гэхээр л шууд мэдэж байгаа бх, "Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна" ном билээ.

ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА.

 

.... Би vргэлжид ядуу зvдvv байсан хирнээ харин тvvндээ гуньж гутарч байгаагvй. Надад юу юунаас vнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд тvvний минь билэг тэмдэг болсон аугаа их хvсэл тэмvvлэл байлаа. Залуу хvнд зайлшгvй байх ёстой эрхэм чухал зvйл бол мөрөөдөл юм. Хорвоог элээж өнгөрөөхдөө хvнд хэцvv зvйлтэй бишгvйдээ тохиолдож байсан хэдий ч тэр бvрийд би өөдрөг сэтгэлээ орхисон удаа vгvй билээ. Болох л юм бол юуг ч бай болох талаас нь vзэх хэрэгтэй.
.... Мэргэжиж сур. Юу ч хийсэн, ямар ч салбараар мэргэшсэн хэн бvхний мэдвэл зохих нийтлэг зvйл бий. Юм хийдэг хvнд сайхан санаа арга ухаан, нэвтэрхий чадвар аяндаа төрнө. Шинэ зvйл vнэндээ яльгvй юмнаас эхэлдэг боловч тvvний vр нөлөө асар их.

.... Бидний  “одоо” гэж хэлдэг тэр хором зөвхөн ганц удаа л тохиолдоно. Тэр хормыг алдваас дахин vл олдоно. Хөрөнгө зоорь, ажил төрлөөс цаг хугацаа илvv эрхэм.  Цагийг хайрлаж, харин хөлс хvчээ хайрлах хэрэггvй. Чухамдаа цагийг хэр зэрэг ашиглаж чадсанаас дэвжих доройтох хоёр ихээхэн шалтгаалдаг. Учир утгагvй өнгөрөөвөл бидний нас даанч богинохон. Хэдхэн минут байна,  яасан ч яах вэ гэж бvv бодогтун. Тэр vл тоомсорлох өчvvхэн бага хугацаанууд чинь нийлж ажил амжуулах цаг болдог хуультай. Цаганд гамгvй хандах нь мөнгийг хамаа намаагvй зарцуулснаас долоон дор.
.... Хvнд хэцvv vе бол боломж завшаан байдаг. Аюул дотроос боломжийг ялган олж харж чадаж хэрэгтэй. Бэрхшээлээс бvv эмээгтvн. Хохирол амсахаас бvv айгтун. Хэнтэй ч тохиолдсон хvч тvрэгдэхээргvй чадал чадвар, ямар ч нөхцөлд vндэс сууриараа vл ганхахуйц өөртөө итгэх итгэл найдвартай бай.

.... Ажил хийвэл эрч хvч ундарна. Харин шахалт шаардлагаар хийж буй ажил хvнийг ядрааж дургvй хvргэн улмаар эрvvл мэндийг муутгана. Ажил бол биеийн тамир юм. Ажилд улайран зvтгэснээс болж хохирсон нэг ч хvнийг би мэдэхгvй. Голж шилэлгvй сайн гэгч нь идчихээд яваад байвал зориуд эм уух хэрэг байхгvй. Ямар ч хоолыг амтархан идэх хэрэгтэй. Амьдрал ахуй улам сайжирч нийгмийн өөрчлөлт хурдсах тусам хvмvvсийн оюун санаа ядуурах нь амархан байдаг.
.... Чин сэтгэлээсээ ямар нэг ажлыг хийгээд дуусчихлаар сэтгэл догдлон юутай ч зvйрлэшгvй бөөн баяр хөөр болдог. Мөнгөөр vл хэмжигдэх эрхэм нандин vнэ цэнэ ажил хөдөлмөрт бий. Сурагч хvн шимтэн суралцах ёстой. Бие сэтгэлээ зориулж дээд зэргээр мэрийсэн хvн л тэр салбартаа тэргvvлж чадна.  Гайхамшиг зvгээр хvрээд ирдэггvй. Ажил хийхэд саад бэрхшээл, хохирол дагалдаж гаралгvй яах вэ.

.... Хvний амьдрал өнөө маргаашаар төгсдөггvй. Итгэж дагах vлгэр дуурайлалгvй vе хэврэг байдаг. Vндсэн чиг шугамгvй болохоор гуйвж дайван, vндэс суурьгvй болохоороо ганхдаг. Сурах бичиггvй болохоор сурах юм тодорхой бус болдог. Өрсөлдөхдөө шударга өрсөлдөх хэрэгтэй. Ялах нь чухал боловч тvvнээс чухал нь шударга, нэр төртэй тэмцэлдэх явдал мөн. Та нарт жинхэнэ сайн өрсөлдөгч бий юу. Чамд нөлөөлж хvчийг чинь сэргээж улам шамдан сурч, улам мэрийн ажиллахад хvргэдэг өрсөлдөгч бол элдэв дэмий юм ярьж явдаг найзааас чинь хавьгvй илvv найз чинь болно.
.... Юуны өмнө мөнгийг зайлшгvй хэрэгцээтэй юманд л зарцуулах хэрэгтэй. Хичнээн бага мөнгө орох байсан ч зайлшгvй биш бол зарах хэрэггvй. Ямар ч хэрэггvй юманд мөнгө vрэх нь хамгийн тэнэг хэрэг. Өөрийнхөө ирээдvйн төлөө эсвэл ойр дотныхондоо тус болох юм бол мөнгө ахиухан зарахдаа гонсойх хэрэггvй. Сурах, эмчлvvлэх, эсвэл ядарсан хvнд туслахдаа гар татах хэрэггvй. Мөнгө зарах, зарахгvй байх тохиолдлыг сайн ялгадаг байх хэрэгтэй. Хялбархан аргаар олдсон мөнгө амархан vрэгддэг. Мөнгө олох хэцvv бөгөөд бусдаас илvv зовж зvдэрч байж олно. Мөнгө олоод хэрэггvй юманд бvл цvл vрчихдэг хvн бизнесмэн болж чадахгvй.
.... Удирдах хvн бусдаас илvv чадвартай байх хэрэгтэй. Удирдах хvнд байх чухлаас чухал шинж бол өөрөө хохирол амсахаас айхгvй байх vзэл бодолтой байх явдал юм. Тэгэхээр ямар нэгэн хамт олныг толгойлно гэдэг бол өргөстэй замаар хөл нvцгэн явна гэсэн vг. Хувийн амьдрал, сонирхдог зvйл, тэр байтугай гэр бvлээ ч хохироох хvн л дарга болж чадна. Ямар ч асуудал бай явж явж эцсийн шийдвэрийг удирдах хvн өөрөө гаргадаг. Өч төчнөөн хамтран зvтгэгчидтэй атлаа миний хамгийн их ганцаарддаг мөч vнэндээ энэ эцсийн шийдвэрийг гаргах тэр vе байдаг.
.... Амьдралаас сурах хамгийн шууд vр дvнтэй арга нь туршлага юм. Өөрөө биеэрээ амсаж мэдэрнэ гэдэг бол амьдралын хамгийн сайн цорын ганц сурах бичиг мөн. Цаг л гарвал явж юм vзэж бай. Нvдний чинь өмнө тусаж буй шинэ юмыг сайтар хар. Ном санй уншиж бай. Ном уншина гэдэг бол хvнтэй нөхөрлөхтэй адил.

.... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгvй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их vйлс бvтээхийн төлөө тэмvvлцгээ. Хохирохоос бvv айцгаа.  Мэдээж шинийг эрэлхийлэн тэмvvлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой. Ихээхэн юмтай гэж бодох тусмаа эгэл жирийн байх хэрэгтэй. Бусдаас илvv ажиллаж бусдаас даруу амьдарч нийгмийн урсгалыг эрvvл чиглэлээр хөтөл.
.... Амь насаа алдах нь тухайн хувь хvний л амьдрал дуусаж буй хэрэг,  харин нэр хvндээ алдана гэдэг бол нийгмийн гишvvний хувьд мөхөж байгаа хэрэг. Нэр гэдэг бол тэр хvн өөрөө л гэсэн vг. Би ажлаа больж жаахан амрах санаа байвч харамсалтай нь “Ким V Жин” гэдэг нэрнээс болоод тэгэж болдоггvй. “Ким V Жин” гэж босгосон хөшөө маань нурчих вий гэхээс айдаг. Би туршлагадаа тулгуурлан аль болох хvмvvсийг их шагнаж урамшуулах хэрэгтэй гэж vздэг. Хvн ер нь ялихгvй юмаар ч шагнуулсан сэтгэл нь сэргэж амны уншлагын төдий магтаалд ч баярладаг.
.... Байгаа байдалдаа сэтгэл нь ханаж тайвшран, Зорьсондоо хvрлээ гээд сэтгэл ханах мөч хамгийн аюултай. Бусдаас илvv гарахын тулд асар их хvч чармайлт шаардагдана. Гэхдээ онцыгоо хамгаална гэдэг онц сурахаасаа улам  хэцvv. Тайвшрал бол мөхөл. Юмыг ямагт шинээр эхэлж байгаа тийм урам зоригтойгоор дайчин давшингуй хандагтун. Аргагvй эрхэнд ажилласан болох юм бол урам ч vгvй, бvтээл ч vгvй болно. Хvн ер нь чадавхийнхаа 15%-иас илvvг ашиглаж чаддаггvй гэнэ. 20%-ийг ашиглавал гоц авъяастан гэгдэж 30%-ийг ашиглавал нэгэн vеийн баатар болдог. Өөрийгөө дийлдэг хvн өрөөлийг ялж чадна.

.... Маргаашийнхаа өдөрт бэлтгэх шилдэг арга бол  өөрийнхөө хvч чадлыг өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төвлөрvvлэх явдал юм. Биднийг өглөө босох бvрд л өнөөдөр амжуулах ёстой vй тvмэн ажил хvлээж байдаг. Хэрэв бид эдгээр ажлыг нэг нэгээр нь тодорхой хугацаанд гvйцэтгэлгvй бvгдийг нэг зэрэг хийх гэвэл өөрсдийнхөө бие бялдар, сэтгэл санааг эвдлэх болно.
.... Гэв гэнэт та бvтэлгvйтвэл “тэд” юу гэх нь хамаагvй, яагаад гэвэл “тэд” бvтэлгvйтэл бvрд төдий хэмжээний амжилтын vр хөврөл байдаг гэдгийг мэдэхгvй. Эмх цэгцтэй байж эцэс төгсгөлгvй аяны замд гарсан хvн шиг л ажилла. Өөр нэг зvйлийг хэлэхэд хvний амьдралын жинхэнэ утга учир нь туулж өнгөрvvлсэн он жилvvддээ биш, хийж бvтээсэндээ байгаа юм. Сайхан амьдарна гэдэг бол тооны ойлголт биш, чанарын ойлголт бөгөөд хөрөнгө гол нь биш, сэтгэл ханамжтай байх нь хамгийн чухал юм.

Ким  V  Жvн

Бичсэн: Boloroo | цаг: 12:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


minii huvid yu ch hiihgui suuh ni jargal.

oor hunii nudeer harahad zugeer l suugaad bh shig bdiin. gehdee bi yum bodoj bdag bhgui yu. deereesee alim unahiig huleegeed l . he he

mongo bodoostoi ,ha ha.

kim u jin-ii nomiig honzo end bhda avsaniig medh yum bna, saihan bichleg bna aa
Бичсэн: galbaatar цаг: 17:30, 2009-03-02 | Холбоос | |


Nz n chamaas ihiig surch, ulam shamdan hicheej, husel ermelzleleer tseneglegdej bdag uchraas chi minii hamgiin sain nz gj bi oilgodog happy
Бичсэн: naiz (зочин) цаг: 16:43, 2009-02-06 | Холбоос | |


Unshsand ta buhend bayarlla, neg oguulber, neg ug n ch gesen setgeld uldej chadsan l bol ter sain hereg.
Бичсэн: Boloroo цаг: 14:17, 2009-02-03 | Холбоос | |


Уншаагүй олж уншмаар байна. баярлалаа энэ хэсгийг тавьсанд. Урьд нь сонсож байсан ч яг уншиж байгаагүй юм. Маш их зүйл бодогдууллаа big hug
Бичсэн: xvv цаг: 10:37, 2009-02-03 | Холбоос | |


Bayarlalaa
Бичсэн: honzo цаг: 04:18, 2009-02-03 | Холбоос | |


Найзыхаа бичлэгүүдийг уншлаа их таалагдлаа, би ч гэсэн энэ номонд их дуртай. өшөө илүү олон сайхан зүйлсийг бичиж байгаарай. Амжилт хүсье winking
Бичсэн: U цаг: 18:25, 2009-02-02 | Холбоос | |


Сайхан бичлэг байна. Үнэхээр сайн ном шүү.
Сайхан амьдарна гэдэг бол тооны ойлголт биш, чанарын ойлголт бөгөөд хөрөнгө гол нь биш, сэтгэл ханамжтай байх нь хамгийн чухал юм.
Бичсэн: Amaraa цаг: 13:14, 2009-02-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax