

Орчин тойронд минь хэн ч байхгүй атал
Огт би ганцаардахгүй байна
Хайртай чамайгаа мөрөөдөж байгаа болохоор
Хамаг ертөнц өнгөтэй сайхан байна

Үүрд биш, зуурдхан л холдсон болохоор,
Алс хол ч гэсэн чи бид хоёр
Ав адилхан юмыг нэгэн зэрэг дурсаж байгаа
Удаж төдөлгүй тэр өдөр болох нь магад,
Уярал баярын өдөр болох нь л магад...
...Алаг нүдны нулимстай бүгд урсаж одоход
Амраг сэтгэлд хайр л ганцхан үлдэнэ ээ...