Болзоо
Би чамд очих нь очноБичсэн шүлэг минь
Цэцэг болж ургахын үес
Билэг авьяас минь
Эцэг болж төрөхийн цагс
Би чамд
Биегүй цэнхэр
Манан болж очно
Бийргүй цагаан
Будаг болж очно
Найз нь чамд очих нь очно
Нас минь цас болж
Намайг чамайг бүрхэх үес
Нар минь өвс болж
Надаас чамаас ургахын цагс
Чамдаа би
Чандаган цагаан
Үүл болж очно
Чарганы мөртэй
Цас болж очно
Чамтай уулзах
Цагаа би таарууллаа
Хавар гандсан цэцэгс
Намар ургана гэж
Хан тэнгэрээс газар руу
Навчис нахиалана гэж
Зуд нүүрэлдэг өвлөөр
Бороо шиврэнэ гэж
Цагаа би түлхлээ...
Чамайг би хүлээнэ ээ.
Т. Зөнбилэг