2009-01-07
Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ

"Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ" гэсэн үгээр эхэлдэг энэ номыг саяхан хамаг мэдрэлээ нэг зүгт болгоод уншлаа. Илүү өмнө уншаагүйдээ бараг харамсаж байлаа.
Нилээн хэдэн хоног үйл явдал, дүрүүдийн дунд нь бараг амьдарч байлаа.
Сүүлийн үед уншсан номууд дотороос надад ингэж сэтгэгдэл төрүүлсэн ном цөөхөн гэж хэлэхэд бараг болох байх шүү.
Ер нь бидний багаасаа уншиж ирсэн зохиолууд дотор энэ сэдвээр үнэнд ойр бичсэн ном зохиол цөөхөн байдаг байх.
Хүүхэд, залуус бид эх орныхоо түүхийг, болж өнгөрсөн үйл явдлуудыг их олон талаас нь, үнэн зөвөөр нь мэдэж, өвөг дээдсээ үнэнээр нь дурсаж, суралцаж, залгамжлах нь хамгийн эрхэм нандин хүсэл байх ёстой гэдгийг илүү шаргуу, шамдуу мэдэрч байлаа зохиол дотор нисэж явахдаауншигч би.


                                                                            
Photo by TBLRT
Зохиогч Ц. Оюунгэрэл эгч болон түүний нөхөрт талархал илэрхийлэе. Дараагийн ботыг тэсэн ядан хүлээж байна.

Даян дээрхийн хүрээ, Даян дээрхийн Агуй, Үүрийн гол, арханы хөндий, Харуул ард, Эрдэм чадалтай том лам нар, Үнэнч хайр сэтгэл, Олон улаан туг, Үнэн сүсэг бишрэл, Харгислал, Амьдралын зураг, Авьяас билиг, Залуу нас, Өв уламжлал, Маршал, Хэлмэгдэл, Өнгө алаг цэцэгс....
Байгалын сайхан, зууны налгар, жаргалтай өдрүүд гээд цагаан өнгөөр миний сэтгэлд буусан энэ зохиолыг илүү олон хүн уншаасай гэж хүсэж бна.
Бас үүний мөрөөр нэг аялал хийх санаа төрчихсөн байгаа. Чадвал хүслээ биелүүлнэ гэж дотороо төлөвлөөд байнадаа.
Бүгд Сайн, Амгалан байг

Бичсэн: Boloroo | цаг: 13:15 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(14)
Сэтгэгдэл:


yoo dr ued ochij chaddag bol ene nomnii ihenh ymiig orcholmoor sanagdsan
Бичсэн: puujee (зочин) цаг: 20:52, 2013-05-07 | Холбоос | |


бараг л кино үзчихлээ
яг кино үзэж байгаа юм шин л нүдэнд төсөөлөгдөөд байх юм rolling eyes
Бичсэн: Зочин цаг: 15:45, 2011-07-04 | Холбоос | |


Jamiinaa orj irsen bayarlla.
Бичсэн: Болороо (зочин) цаг: 14:30, 2010-02-27 | Холбоос | |


..jamiinaa
ene vdshiin mend bi cay l ene gaihamshigt nomoo ynshij gyyshlaa ouynaa egchdee mash ih bayrlalaa ene nomiig ynshaad bi ger bvliinhee zynii zygaalgiig Dayn Deerkhiin hiidryy handyylahaar bololoo bidnii owog deedes aygaa zorigt erchvvd bsand in bi bishiren baharhah setgel torloo bi byr ter hvmvvsiin hoinoos zyl orgoj buyan yldsen баярлах тэврэлт angel
Бичсэн: Зочин цаг: 22:10, 2009-09-24 | Холбоос | |


tiim shuu, mongoliin huuhed, zaluus uuniig oilgoj, uharaasai gej husej bna, amjilt huseye Suhee happy
Бичсэн: Boloroo цаг: 14:02, 2009-02-06 | Холбоос | |


Дурсахуй
Уншсаар..,
дунд хэсэгт хүрлээ тэгээд эмээ ээжийнхээ ярьж байсан нэгэн зүйлийг саналаа.

"Айл хотлоороо зуслан /Цалгар/ дээрээ буучихсан, Зуны нэгэн сайхан нартай өдөр бараг шувтарч байсан санагдаж байна. Эмэгтэйчүүд нь үнээ малаа саагаад зэлэн дээрээ, ид ажлын үеэр Цалгарын хөтөл даван их нүүдэл айсууг хүн бүр сонирхон харж байлаа. нүүдэл сумын төв явах замаар өнгөрөх мөртлөө хэсэг хүмүүс айл бүрийг чиглэн явцгааж байлаа. тэдний нэгэн адил 4-5 хүн байсан санагдаж байна манайд хүрч ирээд бүх мал хөсгийг туун, Гавж хэргэмтэй аавыг нь баривчлан, эд хөрөнгийн хураан одсон юм. Саяхан тал дүүрэн бэлчиж байсан мал сүрэг үгүй болж айл бүрийн хот нь харлаад хоосон хөндий тал, өнчирсөн гэр бүлүүд үлдсэндээ" гээд нүднээсээ нулимас унаган байхыг ажигч үгүй харан, гайхан сууж байснаа одоо бодоход зүрх минь эмтэрч мулимас минь сийлэгнэж байна.

Олон зүйлийг бодогдуулж, эргэцүүлсэн ийм сайхан ном бэлэглэсэн Болороо, Жагаанаа 2 найздаа маш их баярлалаа.
Бичсэн: Sukhee цаг: 01:21, 2009-02-06 | Холбоос | |


Bayarlaa Suhee, ene aguig ochij uzehiig ih husej bgaa, ene talaar medeelel olj ogson bayarlla. big grin
Бичсэн: Boloroo цаг: 12:48, 2009-02-05 | Холбоос | |


таалагдсан шүү

Найздаа амжилт хүсье.

энэ номыг уншиж эхлэнгүүтээ ямархуу агуй болохыг мэдэх гэж нэтээр жаал зугаалав. тэгээд Даян Дээрхийн агуйн талаар ийм зүйл оллоо.


доорх линкээр ороод харчихаарай сонирхож байгаа нэгэн нь.



http://mongoliaexpeditions.blog.banjig.net/index.php?bdate=2009-01-01&edate=2009-12-31 batting eyelashes
Бичсэн: Sukhee цаг: 01:22, 2009-02-05 | Холбоос | |


hehe..Bayarlalaa
Бичсэн: Hutagt Eh (зочин) цаг: 16:26, 2009-01-13 | Холбоос | |


Bayarlla nz mini, bi hotoldog bish chi ooroo sain ayalagch bj chaddag bhgui yu love struck
Бичсэн: Boloroo цаг: 14:26, 2009-01-08 | Холбоос | |


Udriin mend! Nz n end materiallag baidlaa saijruulah geed l zavgui happy bj bjiigaad saya l unshij bna. Huuye ter nomoo unshaad duussan bol nzdaa uguurei!Bi unshii! Namaig sain saihand hutuldug, hundet, ene blogiig hutlugch minii hamgiin hairtai nz mini
Бичсэн: Hutagt Eh (?????) цаг: 13:49, 2009-01-08 | Холбоос | |


манай найз бас уншаарай гээд захиад л байсан найзынхаа ярьж байгааг сонсоод л бүр гүн сэтгэгдэл төрчихсөн хээх batting eyelashes
Бичсэн: piglet цаг: 21:59, 2009-01-07 | Холбоос | |


Ном уншилгүй асар удаж байна даа...
Бичсэн: xvv цаг: 21:12, 2009-01-07 | Холбоос | |


Бүүр хорхой хүрчихлээ, гоё бичсэн байнаа, энэ номыг заавал уншина аа, хэхэ
Нэг сэтгүүлч анд маань дээхнэ үед гайгүй ном билээ, бичлэг энээ тэрээ нь дажгүй гээд явж байсан юм, одоо заавал олж уншина аа. Эмээ минь намайг багад явж чадахгүй хөгшин ламыг ногоон хувцастай хүмүүс дамжлаад аваад явж байлаа, хүрээ хийдийг эвдлээд номын хуудас цас орж байгаа юм шиг хөглөрөөд хүүхэд багачууд бид сэмхэн бурхан дахилаар тоглоод эмээгээрээ загнуулдаг байлаа, нагац ах маань гэлэн хүн байгаад гэнэтхэн хар болж эхнэр аваад худлаа үнэн нэг муу буу үүрээд явдаг байлаа гээд л хуучилдаг юм. Тэр нутагт нь ойрхон Өгөөмөрийн хийд, Ширээтийн хийд, Бударганы хийд гээд нэлээд хэдэн хийд байсан юм билээ. Өндөр өвөг маань бас гэлэн хүн байгаад эм тан ном судраа ууланд нуугаад хар болсон гэсэн, хэрвээ тэгээгүй бол би өдийд ингээд сэтгэгдэл бичээд суухгүй байлаа гэж бодохоор хорвоо ч ёстой нэг таашгүй учир шалтгаан...
Бичсэн: Amaraa цаг: 17:54, 2009-01-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax